Шоппинг

Unitel
Юнител групп нь үүрэн холбоо, IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээ, сансрын холбоо, өргөн зурвасын сүлжээ, сансрын сүлжээ, гар утасны контентын цогц үйлчилгээг үзүүлж Монгол улсын эдийн засаг, мэдээлэл технологийн салбарт өөрийн бодитой хувь нэмрээ оруулсан ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ГРУПП компани юм.
Манай компани нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани бөгөөд 1000 гаруй Монгол хүнийг ажлыг байраар хангаж, ажилтай орлоготой байх нөхцлийг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Юнител Групп 2011 онд компанийг байгуулснаар Холливудын их зургаан студи болон Солонгосын CJ Entertainment студитэй хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд Ази, Монгол, Hollywood-ийн 2,000 гаруй кино контентыг албан ёсны эрхтэйгээр, чанарын өндөр түвшинд хэрэглэгчиддээ хүргээд байна.
Бид үүрэн холбооны салбарт манлайлсан төдийгүй мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт хамгийн олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ICT-ийн №1 компани болжээ.