Home&more Home&more дэлгүүр нь анх 2015 онд Home fix нэртэйгээр нээгдэж 2022 онд Улаанбаатар хотын хамгийн том талбайтай гэр ахуйн дэлгүүр Home&more нэрээр шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн. Home&more дэлгүүр нь амьдралыг илүү хялбар болгох дэлхийн брэндүүдийн гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг гэр бүлийн гишүүн бүрд хүргэхээр зорин ажилладаг. "Амьдралыг илүү хялбар болгоно"
Miniso бол олон улсын жижиглэнгийн брэнд бөгөөд загварлаг, чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодог. 2013 онд үүсгэн байгуулагдсан энэ брэнд нь ахуйн хэрэглээний бараа, гоо сайхан, электрон бараа, амьдралын хэв маягийн нэмэлт хэрэгсэл зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Японы минималист загварыг орчин үеийн хэв маягтай хослуулсан нь залуучуудын сонирхлыг татдаг.
Хүннү шоппинг молл нь үйл ажиллагаагаа эхлэн 10 жил болжээ. 2015 оны гуравдугаар сарын 20 буюу олон улсын аз жаргалын өдөр нээлтээ хийсэн. Шоппинг моллын стандартын дагуу энтертэйнмент төвүүд, олон улсын албан ёсны брэндүүд, моллын нэгдсэн менежментийг хослуулсан Монгол улсдаа анхдагч шоппинг молл юм. Аз жаргалын өргөө уриатай эхлүүлсэн энэхүү төсөл 10 жилийн ойгоо угтаж байна.