Ж.ЦЭВЭЭНДАРЬ: “ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ”-ООР 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДАВТАГДСАН ТООГООР 40 ГАРУЙ САЯ ХҮН ҮЙЛЧЛҮҮЛСЭН

Ж.ЦЭВЭЭНДАРЬ: “ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ”-ООР 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДАВТАГДСАН ТООГООР 40 ГАРУЙ САЯ ХҮН ҮЙЛЧЛҮҮЛСЭН

Уншсан 25
ТүгээхShare공유하기

Хүннү шоппинг молл нь үйл ажиллагаагаа эхлэн 10 жил болжээ. 2015 оны гуравдугаар сарын 20 буюу олон улсын аз жаргалын өдөр нээлтээ хийсэн. Шоппинг моллын стандартын дагуу энтертэйнмент төвүүд, олон улсын албан ёсны брэндүүд, моллын нэгдсэн менежментийг хослуулсан Монгол улсдаа анхдагч шоппинг молл юм. Аз жаргалын өргөө уриатай эхлүүлсэн энэхүү төсөл 10 жилийн ойгоо угтаж байна.

Хүннү Шоппинг Моллын үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Цэвээндарьтай шоппинг моллын салбарын чиг хандлага, ирээдүйн хөгжил менежментийн талаар ярилцлаа.

зураг

- Сайн байна уу. Танд энэ өдрийн, ойн баярын мэндийг хүргэе. Та Хүннү шоппинг моллын анхны үүсгэн байгуулагдсан түүхээс хуваалцана уу?

- Сайн байна уу, Баярлалаа. Хүннү моллын төсөл анх 2011 онд барилгын шаваа тавьж, 2013 онд менежментийн баг албан ёсоор байгуулагдан 2015 онд “Аз жаргалын Өргөө” уриатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Хүннү шоппинг молл нь Монгол улсын анхны олон улсын стандартыг хангасан, оновчтой менежмент бүхий “шоппинг молл”-ыг бүтээн байгуулж, энэхүү салбарт анхдагч алхмыг хийсэндээ баяртай байна.

- Та Хүннү шоппинг моллын бусад худалдаа үйлчилгээний төвөөс ялгардаг онцлогоос дурдвал?

- Шоппинг моллын ойлголт нь хэрэглэгчийн зан төлөв, хот төлөвлөлтийн өөрчлөлтийн нөлөөгөөр байнга хувьсан өөрчлөгдөн, хөгжиж ирсэн. Хэрэглэгчдийн зан төлөв нь зөвхөн худалдан авалт хийхээс илүү соёл, зугаа цэнгэл, амьдралын хэв маягтай холбоотой үйлчилгээг хүсдэг болсон. Үүнээс гадна тав тухтай дотор (indoor) төвлөрсөн худалдаа үйлчилгээг нэг дороос авахыг эрхэмлэж эхэлснээр шоппинг моллын анхны үүсэл бий болсон гэж үздэг.

Хүннү шоппинг молл нь олон төрлийн худалдаа үйлчилгээнээс гадна энтертэйнмент үйл ажиллагаа, үйлчлүүлэгчдийн хэрэгцээг оновчтой хангах, бүтцийг бий болгон хүний урсгалыг татах зөв менежментийг хийснээр моллд үйл ажиллагаа эрхлэгч байгууллага болон худалдан авагч хоорондын зөв харилцааг бий болгон харилцан ашигтай байлгахад тусалдаг.

зураг

- “Хүннү шоппинг молл”-ыг мэдэхгүй, зорин очоогүй хүн ховор байх. 10 жилийн үйл ажиллагааны туршлагаасаа хуваалцвал?

- Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хүннү шоппинг моллоор давтагдсан тоогоор 40 гаруй сая хүн үйлчлүүлсэн байдаг. Хүннү Шоппинг Молл нь нээгдсэн цагаасаа хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, харилцагч байгууллагууд болон хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг, өөрсдийн томоохон, брэнд арга хэмжээнүүдтэй. Хүннү шоппинг молл өнөөдрийн байдлаар зах зээл дэх танигдалт 98 хувьтай, Монгол улсдаа топ танигдалттай, томоохон брэндүүдийн нэг болж хоногшилтыг бий болгосон байна. Шоппинг моллын хувьд 50,000мкв бүхий Монголын хамгийн том, бүсийн (regional) молл бөгөөд өнөөдрийн байдлаар талбайн дүүргэлт 100 хувь, 150 гаруй байгууллага бизнесээ амжилттай эрхлэн, өдөрт дунджаар 20,000 хүн үйлчлүүлдэг худалдаа үйлчилгээний төв цэг болжээ.

зураг

- Та шоппинг моллын менежмент үйл ажиллагаа болон салбарын чиг хандлагыг хэрхэн харж байгаа вэ?

- Хэрэглэгчийн зан төлөв, технологийн дэвшил, эдийн засгийн өөрчлөлтөөс хамааран шоппинг моллуудын бүтэц үйл ажиллагаа ихээхэн өөрчлөгдөж байна. Хэдийгээр хэрэглэгчдийн технологийн хэрэглээ нэмэгдэж, дижитал шилжилтүүд бүх салбарт бий болж байгаа ч гэсэн шоппинг моллын өөрийн онцлох давуу тал нь бодит мэдрэмж дээр суурилсан, гэр бүл найз нөхдийн хамтдаа өнгөрүүлэх цаг хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлдэг. Мөн хэрэглэгчдэд худалдан авалтын шийдвэрийг бодитоор гаргах туршлагыг өгдөг. Хүннү шоппинг моллын хувьд гэр бүл, найз нөхдөөрөө зорин ирдэг, ирсэн үйлчлүүлэгчид дунджаар 180 минутаас дээш хугацааг зарцуулан олон төрлийн үйлчилгээ, үнэ цэнийг авдаг.

Бид зөвхөн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ явуулах бус дараах менежментийн гурван зарчмаар ажилладаг. 

зураг

Нэгдүгээрт шоппинг моллд 2 үндсэн хэрэглэгч байдаг. Tenant буюу түрээслэгч харилцагч байгууллага, хоёрт нь манай эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч нар байдаг. Түрээслэгч харилцагч байгууллагаа ашигтай амжилттай ажиллуулахын тулд бид бүхэн хэрэглэгчдийн урсгалыг тогтмол нэмэгдүүлэх арга хэмжээ, идэвхжүүлэлтийн ажлыг хийж брэндийн үнэ цэнийг өсгөн ажилладаг.

Харин эцсийн хэрэглэгчдэд зориулж тухайн сегментэд тохирсон худалдаа үйлчилгээний чиглэлүүдийн зөв бүрдүүлэлтийг хийж худалдан авах сонголтыг нэмэгдүүлэн түрээслэгч нарийн хольцын бодлого, байршуулалтын бодлого дээр онцгойлон анхаарч ажилладаг.Тиймээс эдгээр хоёр хэрэглэгчдийг нэг дор уулзуулах платформыг бий болгож байна гэсэн үг юм.

Хоёрдугаарт Хүннү шоппинг моллыг зорин ирсэн эцсийн хэрэглэгчийн моллд өнгөрүүлэх хугацааг нэмэгдүүлэх олон төрлийн үйл ажиллагааг явуулж, түрээслэгчийн молл дахь зөв байршуулалтын бодлогыг хэрэгжүүлдэг. 

Гуравдугаарт бид харилцагч түрээслэгч байгууллагууддаа өгдөг хамгийн том үнэ цэн нь урт удаан хугацааны найдвартай, тогтвортой харилцааг бий болгон ажиллахаар менежментийн зохион байгуулалтыг хийн ажилладаг.

зураг

Энэ жил 10 жилийн ойн баярын нээлтийн үйл ажиллагаа гуравдугаар сарын 20-23 өдрүүдэд аз жаргалын өргөө Хүннү шоппинг моллд нэгдсэн хямдрал худалдаа, арга хэмжээ зохион байгуулагдана. Эрхэм үйлчлүүлэгч та бүхнийг гэр бүл, найз нөхдөөрөө хүрэлцэн ирж аз жаргалын өргөө Хүннү шоппинг моллоор зочлон 10 жилийн ойг хамтдаа тэмдэглэхийг урьж байна.

Ойн баярын мэдээлэл: www.facebook.com/share/p/1A7NLLre5Y

Аз жаргалын өргөө- Хүннү шоппинг молл

Эх сурвалж: Ikon