БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ АЯНД НЭГДЛЭЭ.

БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ АЯНД НЭГДЛЭЭ.

ТүгээхShare

Юнител групп Экологийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ. Уг аян нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулж, тэдний эрх зүйн мэдлэг, экологийн боловсролыг дээшлүүлэхийг зорьдог.

Энэ нь Юнител группийн нийгмийн хариуцлагын тэргүүлэх чиглэлийн зорилготой нийцдэг тул гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Хэрэглэгч та бүхэн 5 сарын 3-аас 5-ны өдрүүдэд Хүннү Шоппинг моллд байрших интерактив бүүтэд зочилж, байгаль орчин болон зэрлэг амьтдаа хамгаалахад бидний оролцоо юу байж болохыг мэдэх боломжтой. 

АЗ ЖАРГАЛЫН ӨРГӨӨ - ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ