Бидний давуу тал
Бид дараах давуу талуудыг танд санал болгож байна.
- Олон улсын стандартын дагуу Европын өндөр чанарын барилгын материалаар баригдсан, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй Моллын зориулалттай барилга.
- Хамтран ажиллагсадын зорилтот хэрэглэгчдийн урсгалыг ихээр татах түргэн шуурхай, соёлтой үйлчилгээтэй, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх энтертэйнмент төвүүдтэй.
- Win-Win: Түрээсийн болон талбай зохицуулалтын уян хатан бодлоготой.
- Дотоод сүлжээ, камер хяналт, хулгайн болон галын аюулгүй байдлын дохиоллын системийн цогц шийдэлтэй.
- Дотоод ажиллагсдад зориулсан ресторантай.
- Үйлчлүүлэгчдийн тав тухыг бүрэн хангахуйц, цэвэр тохилог орчин, ногоон байгууламж, үзвэр үйлчилгээтэй.
- Service excellence болон Олон улсын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлсэн соёлтой, найрсаг хамт олонтой.
- Машины гадаа болон дотор дулаан зогсоолтой.
Байршил
Хотын тэг цэгээс - ХҮННҮ МОЛЛ 7км
Хотын тэг цэгээс - Чингис Хаан ОУБ 15.8км
Хотын тэг цэгээс - Хөшигтийн Хөндийн ОУБ 51км