Үйлчилгээ

Unitel

Юнител групп нь үүрэн холбоо, IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээ, сансрын холбоо, өргөн зурвасын сүлжээ, сансрын сүлжээ, гар утасны контентын цогц үйлчилгээг үзүүлж Монгол улсын эдийн засаг, мэдээлэл технологийн салбарт өөрийн бодитой хувь нэмрээ оруулсан ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ГРУПП компани юм.

Бид харилцаа холбооны хамгийн чухал үзүүлэлт болох найдвартай, чанартай холбоог хэрэглэгчдэд хүргэх эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн бөгөөд өдгөө нэг сая гаруй хувь хэрэглэгчид, 65,000 өрхийн хэрэглэгчидтэй болсон байна.

Улаанбаатар хотод үндсэн болон гэрээт 43 салбар, орон нутагт 35 салбар, нийт 10000 гаруй гэрээт борлуулагчаар дамжуулан үйлчилгээний шинэ стандартаар хэрэглэгчдээ тавтай тухтай орчинд үйлчлүүлэх нөхцлийг бүрэн хангасан, хамгийн хүртээмжтэй үйлчилгээг хүргэж байна.

89039770 86049770