Rylko
1950-аад оны үед Калвира Зэмбзиддекагийн ойролцоо жижиг гар урлалын үйлдвэр байгуулагдсан бөгөөд уламжлалт аргаар гутал үйлдвэрлэдэг байв. Анх үүсгэн байгуулагч нь өөрийнхөө нэрээр бараа бүтээгдэхүүнээ нэрлэж RYLKO брэнд бий болсон. Байгуулагдсан цагаасаа эхлэн түүний үйлдвэр эрчимтэй хөгжсөөр маш өргөн туршлага хуримтлуулж, анхны амжилтуудаа гаргаж эхэлсэн юм. Анхны дэлгүүрээ нээсэн цагаас эхлэн хэрэглэгчидэд маш ихээр таалагдаж, дэлгүүр нээгдэхээс өмнө урт дараалал үүсдэг байсан. Энэ байдал нь үргэлжилсээр, 1990-ээд оны эхэн үед Kalwaria Zebrzydowska дахь үйлдвэрээ барьсан ба тухайн цагаас эхэлж манай гутал өргөн хүрээний хэрэглэгчдэд хүрч эхэлсэн юм.

Бидний гол зорилго бол чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамгийн сайн материалыг ашиглан, сүүлийн үеийн загварын чиг хандлагыг харуулсан бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчидээ хүргэхийг хүсч тэмүүлдэг.

https://l.facebook.com/l.php?u..