Брэнд дэлгүүр

Crocs

АНУ-ын "Crocs" гутлын брэнд нь "Croslite" нэртэй өвөрмөц хөөсөн резинэн материалыг анх бүтээж дэлхийн гутал үйлдвэрлэгчдийн салбарт шинэчлэлийг хийсэн. "Croslite" материал нь резин, хуванцарийн нийлбэр мэт өвөрмөц материал бөгөөд хүний эрүүл мэндийг хамгаалахад зориулагдсан. Доргилтыг өөрөө шингээдэг, ус нэвтрүүлдэггүй, чийг татдаггүй, хөнгөн, мөн өсгий болон өлмийд ирэх биеийн жингийн даралтыг жигд тараадаг учир алхахад маш эвтэйхэн гутал. Та "Crocs" брэндийн гутлыг зөвхөн Хүннү Моллын 1 давхарт хүрэлцэн ирж сонирхоорой.