Бейкери, кофе шоп

​Caffe Bene

Caffe Bene нь дэлхийн 13 оронд 1600 гаруй салбартай кофе шопын сүлжээ бөгөөд үүнд Солонгос, Америк, Хятадад хамгийн олон салбартай. Caffe Bene нь интерьер дизайн, засал чимэглэл, уур амьсгалаараа урлаг, философийн төв болсон хуучны Европын кофе шопт очсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Онцлох бүтээгдэхүүн нь кофены жимсгэний амт, үнэрийг тэр чигээр нь хадгалсан дунд зэргийн хууралттай борголоор хийсэн кофе, амтат Итали желато, шинэхэн Бельги вафель юм. Нийт 100 гаруй төрлийн амтат бүтээгдэхүүнийг санал болгодог ба улирал бүр онцлох шинэ бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгчиддээ бэлэг барьдаг.

Caffe Bene кофены соёлыг түгээх, их хотын завгүй иргэд, хүүхэд залуучуудад найз нөхөдтэйгээ уулзах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар нь байх зорилготой ба өглөө эрт үүдээ нээж, орой хүртэл үйлчилдэг. Цаашид үйлчлүүлэгчиддээ улам ойртох үүднээс ойрын хоёр жилд Улаанбаатар хот даяар 20 салбар нэмж нээхээр төлөвлөж байгаа ба эдгээрийн дийлэнхийг франчайз хэлбэрээр олгохоор зорьж байна.


Утас: 91317272