Энтертэйнмент



" HUNNU CINEMA " ТАНИЛЦУУЛГА


Хүннү кино театр нь хамгийн сүүлийн үеийн 3D, Долби Сурраунд 7.1/Dolby Surround 7.1/ системээр тоноглогдсон 4 танхим бүхий нийт 1000 хүний суудалтай юм. Кино театрын дуу дүрсний суурилуулалт, тохиргоог Герман инженерүүд гүйцэтгэж байгаа ба Моллын нэгдсэн агааржуулалт, агаар халаагч системээр тоноглогдож галын болон камерын хяналтын системийн цогц шийдэлтэй. Мөн попкорн, амттан ундааны, автомат тоглоомын болон хүлээлгийн хэсгүүдээс бүрдэнэ. Түүнчлэн үзэгчиддээ хамгийн сүүлийн үеийн Холливудын болон Монгол кинонуудыг толилуулахаас гадна арга хэмжээ, хурал зөвөлгөөн гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой кино театр юм.


2000 м2 талбай бүхий нийт 120 хүүхэд тоглох багтаамжтай олон төрлийн тоглоомуудтай орчин үеийн шинэлэг тоглоомын төв. Үүнд 3-12 насны 12 хүүхэд зэрэг тоглох боломжтой морин тойруулга, 12-с дээш насны хүүхдүүд тоглох боломжтой Go-Kart уралдааны 5 машин, 2-12 насны 100 хүүхдүүд зэрэг тоглох боломжтой зөөлөн тоглоомын талбай гэсэн хэсгүүдтэй. Түүнчлэн 10-25 хүүхдийн багтаамжтай хүүхдийн төрсөн өдрийн өрөөтэй. Энэхүү тоглоомын төвд маань бүх насны хүүхэд, насанд хүрэгчид орж цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлэх бүрэн боломжтой юм.

Монголын анхны дотор мөсөн гулгуурын талбай нь нэг дор 150 хүн гулгах нийтдээ 500м2 талбайтай ба талбайн гүйцэтгэлийн ажлыг Европын техник, тоног төхөөрөмж ашиглан ОХУ-ын мэргэжлийн инженерүүд гүйцэтгэж байгаа. Мөсөн гулгуурын талбайд найзууд, хамт олон, гэр бүлээрээ цагийг зугаатай, эрүүл мэнддээ ашигтайгаар өнгөрүүлэх боломжтойгоос гадна жилийн 4 улирал энэ боломжийг таньд өгч байгаа юм. Энд анхан шатны гулгалтын хичээл, уран гулгалтын дамжаа хичээллэх бөгөөд мөсөн дээрхи шоу, тэмцээнүүд зохион байгуулагдах боломжтой.

Жилийн дөрвөн улиралд байгалийн бодит мэдрэмж, гол усны чимээг сонсон, тав тухтай амралтын орчинд олон үндэстний зоогийг амталж суух боломжтой Хүннү цэцэрлэгт хүрээлэн.