Мон Фарм Эмийн сан

“Монфарм трейд” ХХК нь 1999 оноос хойш эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, бөөний худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн өөрсдийн салбар эмийн сангуудаараа дамжуулан хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд олон улсын шаардлага хангасан эм, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. 

Манай компанийн үндсэн зорилго бол Монгол Улсад зонхилон тохиолддог хүнд өвчлөлүүдэд илүүтэй анхаарч, тухайн өвчинд тохирсон дэлхийд шинээр гарч буй, сүүлийн үеийн хамгийн үр дүнтэй эмнүүдийг импортлон нийлүүлэхийг зорин ажилладаг. Энэ зорилгынхоо хүрээнд сүүлийн жилүүдэд хорт хавдар болон  элэгний өвчлөл ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан бид олон улсын шаардлага хангасан БНКУ – ын Labiofam эмийн үйлдвэрийн Vidatox хавдрын эсрэг эм, БНСУ-ын Самил эмийн үйлдвэрийн Ливакт элэгний хатуурлын эсрэг эмийг импортлон ажиллаж байна.