Үйлчилгээ

Голомт Банк

Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Бодь интернэйшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч дотоод гадаадын харилцагч, түншүүддээ чанарын өндөр түвшинд хүргэн ажиллахын зэрэгцээ компанийн засаглал болон ил тод байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг юм.Голомт банк зөвхөн дотоодын төдийгүй олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын итгэлийг хүлээж ирсэн бөгөөд дэлхийд тэргүүлэгч Швейцарийн Свисс-MO болон Трафигура Бэхээр Би.ви зэрэг хувь эзэмшигчидтэй бөгөөд банк санхүүгийн салбарт үргэлж хурд нэмсэн шинэлэг санал санаачилга, дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлдэг юм.

70130080