Танилцуулга

Хүннү Молл ХХК нь Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Яармагийн гүүрний баруун талд Олон Улсын стандартад нийцсэн 50,000 м2 талбайтай, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх энтертаймэнт төвүүдтэй, 1500 машины гадна болон доторх зогсоолтой худалдаа үйлчилгээний цогцолборыг Европын өндөр чанарын барилгын материал болон Германы Wolf брэндийн агааржуулалт, агаар халаагч системээр тоноглон гүйцэтгэж, галын болон камерын хяналтын системын цогц шийдэлтэй Моллыг 2014 оны 2-р улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

Хүннү Молл ХХК-ийн Үнэт зүйл, үзэл баримтлал

  • Хэрэглэгч төвтэй – Хэрэглэгчээ дээдэлж, үйлчилгээний өндөр стандарт, аюулгүй байдлыг чухалчилж ажиллана
  • Хүчирхэг багийн тоглолт – Өндөр ур чадвар, эрч хүчтэй, зорилгын төлөө нэгдмэл санаатай багийн тоглолтыг чухалчилна
  • Хүсэл эрмэлзэл – Өөрийгөө үргэлж хөгжүүлдэг, хариуцлагатай,өөриймсөг зан чанарыг бид илүү үнэлдэг.
  • Ёс уламжлалаа дээдлэнэ - Улс үндэстнийхээ түүх уламжал, ёс заншлаа үргэлж хүндэтгэн үзэж байна.
  • Итгэлтэй түншлэл – Нийгмийн хариуцлага, ёс зүйтэй түншүүддээ давамгай байдал үүсгэнэ

Бидний оршин буй үндэс

Халуун ам бүл, найз нөхдийн – аз жаргалтай цаг мөчийг өнгөрүүлэх өргөө